123

КОФЕНЫ ҮЙЛДВЭР

2016 онд бид кофе хуурах хэсгээ кофе шоп дээрээ хамт эхлүүлж байлаа. Бид чин сэтгэлээсээ ажиллан ур чадвараа дээшлүүлж кофег өндөр түвшинд бэлтгэхэд төвлөрч ажилласны үр дүнд 2018 онд өөрсдийн Үйлдвэрийн байр болон агуулахын хамт ашиглалтайнд оруулан юм.
Энэхүү чухал үе нь бидэнд чадвараа нэмэгдүүлж, туршлагаа цаашид хөгжүүлэх боломжийг олгосон. Хамгийн шилдэг байхыг эрмэлзэж , технологи инновацын хил хязгаарыг тасралтгүй ахиулсаар 2 жил төлөвлөн гүйцэтгэсний үр дүнд 2023 онд PROBAT G75 ашиглалтад оруулснаар кофены үйлдвэрлээлээ шинэ түвшинд аваачсан гайхалтай үйл явдал боллоо. Одоогоор манай үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж компанийн гол цөм болон ажиллаж байна. Зөвхөн хуурах хэсгээс гадна бид кофены мэдээллүүдээ нягтлах Лаборатори ын хэсэг, Засвар үйлчилгээ, сургалт , харилцагчдаа хүлээн авах амталгааны хэсгээс бүрдэж байна. Энэхүү иж бүрэн үйлдвэр маань кофе үйлдвэрлэлийг эхнээс нь эцсийн цэг хүртэл жижиг хэсэг хүртэл хянаж ажиллах боломжийг олгож байна

123
123